Breaking News


Warning: sprintf(): Too few arguments in /home2/unshayco/public_html/wp-content/themes/newsreaders/assets/lib/breadcrumbs/breadcrumbs.php on line 252

Хоёр өөр өнгийн нүүртэй нэгэн муур аав болжээ. Харин зулзаганууд нь түүний хоёр өөр өнгийг нэг нэгээрээ өвлөж авчээ

0 0

2018 онд өвөрмөц төрхтэй Narnia гэх энэ муур олон хүний анхаарлыг татаж байв. Саарал болон хар өнгөөр хуваагдсан нүүртэй, цэнхэр нүдтэй муурыг та санаж байгаа байх. Түүний эзэн Stephanie Jiminez “Narnia төрөх үед бид үнэхээр их гайхширцгаасан шүү.

Би тэр даруйд нь түүнийг өвөрмөц муур болохыг нь мэдсэн юм.” гэж хэлж байжээ. Гэвч хүүхдүүд хурдан өсч томордгийн адилаар тэр ч гэсэн эрийн цээнд хүрч, тэр ч бүү хэл аав болжээ!

Одоо Narnia хоёр зулзагын аав бөгөөд тэд аавынхаа царайны хоёр өнгийг нь нэг нэгээрээ өвлөж авсан байна. Төрсөн ах дүүс болох саарал үстэй Phoenix, хар үстэй Prada нар аавыгаа 50/50% дуурайжээ. Ямар гээчийн гайхалтай сонин ген вэ?

Тэр ер бусын хоёр өөр өнгийн царайгаараа интернет хэрэглэгчдийн анхаарлыг татаж байв

Харин саяхан тэр аав болж, хоёр хөөрхөн зулзагатай болсон бөгөөд тэд аавынхаа царайны хоёр өөр өнгийг нэг нэгээрээ өвлөж авчээ

“Narnia зулзагануудтайгаа тоглох үнэхээр дуртай. Тэр бас сайн байгаа.” гэж түүний эзэн нь сэтгэгдлээ хуваалцсан байна. Түүний эзэн Stephanie-гийн хувьд муур үржүүлэгч бөгөөд хэд хэдэн муурны шинэ үүлдрийг бий болгожээ. Сонирхуулж хэлэхэд

Narnia-гийн хувьд Prada, Phoenix гэсэн 2 зулзаганаас гадна, бүдэг бор өнгийн ихрүүд болох Orfee Болон Ozanna, цайвар хар Roswell, саарал Rose болон хоёр үзэсгэлэнтэй өнгөний хослол бүхий Polaris, Phantom гэсэн зулзагануудтай аж.

Зулзагануудын ээж болон аавыг нь харахад энэ гэр бүлийн ген ямар хүчтэй болох нь мэдрэгдэнэ

Narnia-гийн цэнхэр нүд бол тэдний хувьд гайхамшиг л гэсэн үг

Гайхалтай нь түүний зулзаганууд аавынхаа гайхалтай цэнхэр нүдийг ч бас өвлөж авчээ. “Энэ бол маш ховор тохиолдол. Дэлхий дээрх зөвхөн цөөн тооны муурнууд л цэв цэнхэр нүдтэй байдаг. Энэ бол шинэ мөс гэж дуудах болсон шинэ төрлийн ген юм.” гэж Stephanie хэлжээ.

Мөн Stephanie 6-р сарын 29-нд Narnia дахин аав болох тухай баярт мэдээг дуулгасан юм

Түүний хувьд Парист төрсөн ч, өдгөө Их Британид амьдардаг гэнэ. Түүний эзнээр хэлж байгаагаар Narnia-гийн генийг судлуулахад маш нууцлаг төрөл зүйл болох нь тогтоогдож байжээ.

Дээр дурдсанчлан Stephanie түүнийг анх төрөхөд нь хараад л өвөрмөц муур болохыг нь мэдсэн юм

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/public_html/wp-includes/functions.php on line 5107

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/public_html/wp-includes/functions.php on line 5107