Breaking News


Warning: sprintf(): Too few arguments in /home2/unshayco/public_html/wp-content/themes/newsreaders/assets/lib/breadcrumbs/breadcrumbs.php on line 252

Хайр дурлалын харилцаанд Андройд гар утас барьдаг хүмүүс iPhone хэрэглэгчдээс илүү дээр хамтрагчид байдаг нь судалгаагаар тогтоогджээ

0 0

Орчин цагт ухаалаг гар утсыг бид хаа сайгүй л хэрэглэх болсон. Тэр ч бүү хэл, эрхэм чухал хүнтэйгээ болзоонд явах үедээ өмнөө сууж буй түүнд биш, харин гар утсандаа илүү анхаарал хандуулах гээд байдаг нь ч нууц биш юм.

Хайр дурлалын харилцааг тогтвортой үргэлжлүүлэхийн нэг чухал зүйл бол хамтрагчийнхаа сул тал болон муу зуршлуудыг хүлээн зөвшөөрөх явдал байдаг.

Гэсэн хэдий ч, та урьд өмнө хүний муу дадал зуршил хэрэглэж буй гар утасных нь төрөлтэй холбоотой байдаг талаар сонсож байсан уу?

Тэгвэл “Compare My Mobile”-ийн зүгээс Валентины баярыг тохиолдуулж, 2000 хүнийг санал асуулгад оролцуулсан байна.

Ингэхдээ тэднээс хамтрагчийнх нь утастай холбоотой ямар муу дадал зуршил хамгийн их уур бухимдал төрүүлдэг болохыг нь асуужээ. Үр дүнд нь Андройд гар утас хэрэглэгчид iPhone хэрэглэгчидтэй харьцуулахад хажуу дахь хүнийхээ уурыг харьцангуй бага хүргэдэг болох нь тогтоогдсон байна.

Таны харж байгаачлан, дээрх хүснэгт гар утастай холбоотой муу дадал зуршил Андройд болон iPhone гар утас хэрэглэгчдийн хувьд хэдэн хувь эзэлж байгааг харуулж байна.

Бага хувьтай ухаалаг гар утас хэрэглэгчид илүү романтик хамтрагчид байдаг гэж ойлгож болно. Түүгээр ч зогсохгүй, сүүлийн баганад хоёр ухаалаг утас хэрэглэгчдийн муу дадал зуршлаас үүдэлтэй хувь үзүүлэлтийн ялгааг харуулжээ.

Судалгаан дээр үндэслээд харахад гар утсаа ашиглангаа ТВ шоу эсвэл кино үздэг хүмүүс бусдын дургүйцлийг маш их хүргэдэг болох нь харагдаж байна. Мөн iPhone хэрэглэгчид энэ муу дадал зуршлын хувьд харьцангуй өндөр буюу 75%-тай байгаа юм.

Судалгааны үр дүнг цааш нь илүү баталгаажуулах үүднээс “Compare My Mobile”-ийн зүгээс ямар төрлийн муу дадал зуршилтай хүмүүсийг харилцаанд асуудал үүсгэгч гэж үздэг болон аль хүйсийн хүн нь түрүүлж энэ талаар гомдоллодог болохыг хүснэгтээр дараах байдлаар харуулжээ.

Дээрх судалгаануудаас харахад Андройд биш, iPhone хэрэглэгчид харилцаанд илүү асуудал үүсгэгчид болж таарч байна. Учир нь тэд гар утастай холбоотой муу зуршлуудыг хамгийн их үйлддэг болох нь тогтоогдсон.

Гэсэн хэдий ч, хэрэв та iPhone хэрэглэгч бол энэ судалгаанд санаа зовох хэрэггүй. Учир нь хэдийгээр тоо баримт доогуур үнэлгээтэй гарсан ч, та амьдрал дээр романтик хамтрагч байхыг үгүйсгэх аргагүй.

Мөн “Compare My Mobile”-ийн зүгээс хийсэн өөр нэгэн судалгаагаар iPhone хэрэглэгчид Android гар утас барьдаг хүмүүсийг бодоход илүү их болзоонд явдаг нь тогтоогдсон байна.

Та энэхүү судалгааны үр дүнтэй санал нийлэх үү? Та Android гар утас ашигладаг уу эсвэл та iPhone-ийн хэрэглэгч үү?

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/public_html/wp-includes/functions.php on line 5107

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/public_html/wp-includes/functions.php on line 5107