Breaking News


Warning: sprintf(): Too few arguments in /home2/unshayco/public_html/wp-content/themes/newsreaders/assets/lib/breadcrumbs/breadcrumbs.php on line 252

Судалгаагаар ааш муутай эмэгтэйчүүдийг илүү ухаалаг болохыг баталжээ

0 0

Хэрэв хүмүүс таныг ааш муутай гэж гомдолловол, тэдэнтэй зүгээр л ярилцаж, үүнийг магтаал гэж хүлээж аваарай. Эрдэмтэд ааш муутай эмэгтэйчүүдийг илүү ухаалаг байдаг гэж хэлж байна.

Тиймээс одооноос эхлэн та өөрийгөө сайхан ааштай, үргэлж эерэг хүн байх ёстой гэж бодох хэрэггүй. Оронд нь өөрийнхөө тэвчихийн аргагүй зан аашийг хоёр гараараа тэвэрч, ийм ааштайдаа баярлаарай.

Бид та бүхэнд энэхүү судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Яагаад ааш муутай байх нь таныг илүү ухаалаг болгодог вэ?

Шинэ өмнөд Уэльсийн Их сургууль болон Стэнфордын Их сургуулийн эрдэмтдийн хийсэн нарийвчилсан судалгаагаар ааш муутай эмэгтэйчүүд ихэнхдээ оюуны өндөр чадамжтай байдаг болохыг баталжээ.

Эмэгтэйчүүд ааш муутай үедээ оновчтой шийдвэр гаргахаас гадна, ой санамжин дахь мэдээллийг жижиг деталь бүрээр нь эргэн санах чадвартай байдаг – үүн дээр үндэслэж дээрх үр дүнд хүрсэн байна.

Ааш муутай гэдэг ойлголтонд оюуны санааны сөрөг байдал хамааралтай бөгөөд энэ нь тухайн хүнийг эргэн тойрныхноос нь тусгаарлах үндэс болдог. Энэ бол яагаад эмэгтэй хүн ааш муутай байдаг, харж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, учир шалтгаантай ааш авир гаргах, бодох болон ямар нэгэн зүйл хийдэг болохын  илрэл юм.

Ааш муутай эмэгтэйчүүдийн сэтгэл санаа байнгын таагүй байдаг бөгөөд энэ нь хувийнх зан чанарт нөлөөлж, улмаар амьдралынхаа чухал зүйлсэд илүү анхаарал хандуулах, ухаалаг байхад хүргэдэг байна.

Тэр тусмаа чухал шийдвэр гаргах эсвэл мэргэжлийн түвшинд шийдвэрлэх хүнд асуудалтай нүүр тулгарах, нийгэм эсвэл бизнесийн асуудлуудад гарах гарц олох үед ааш муутай эмэгтэйчүүд илүү ухаалаг байж чаддаг ажээ. Яагаад гэвэл тэдний тархи гацахын оронд, мэдрэмжтэйгээр асуудалд ханддаг гэж ойлгож болно.

Уян налархай, хөгжилтэй хүмүүс илүү түргэн зантай байдаг

Мөн судалгаагаар хөгжилтэй хүмүүс шийдвэр гаргах эсвэл шүүмжлэлд өртөх болох ямар нэгэн зүйл нээж илрүүлэх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг олж тогтоохыг зорьсон бөгөөд тэдгээр хүмүүст давуу тал ажиглагджээ: Тэд илүү бүтээлч байдаг байна.

Гэсэн хэдий ч энэ нь тэднийг илүү их аз жаргалтай болгодог гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл хөгжилтэй хүмүүс түргэн зандаа түүртэж, ихэнхдээ болгоомжгүй шийдвэр гаргадаг байна – тооцоолох эсвэл бодолхийлэх гэсэн ойлголт байхгүй.

Үр дүнд нь буруу шийдвэр гаргах буюу сөрөг үр дагавартай нүүр туулах, зарим үед бүр асуудал орвонгоороо эргэхэд хүрдэг ажээ.

Хэрэв та уургүй нэгэн бол яах вэ?

Бүхий л цаг үед дандаа уурладаггүй эсвэл баяр хөөртэй байдаггүй хүмүүс гэж бий. Бидний зан ааш тухайн өдрийн нөхцөл байдлаас шууд хамаарах үе байдаг бөгөөд энэ нь ихэнхдээ тодорхой хугацаагаар оршдог.

Гэвч судалгаагаар асуудалтай нүүр тулгарах эсвэл хүндхэн шийдвэр гаргах шаардлагатай үед ноцтой царай болон хандлага гаргах нь ашигтай байдаг болохыг тогтоожээ. Таны дотоод сөрөг мэдрэмж нөхцөл байдлыг жижиг деталь бүрт анхаарлаа хандуулж, оновчтой шийдэл олоход тусалдаг байна.

Асуудлыг шийдэх оновчтой гарц олох эсвэл шийдвэр гаргасны дараа таны нүүрэнд буцаад инээмсэглэл тодорно.

Сануулга: Ааш муутай байх нь хэрэгтэй боловч, хохирол учруулж болно

Сайн анализ болон шүүмжлэх чадвараас гадна, зөрүүд эмэгтэйчүүд гайхалтай манлайлах чадвартай байдаг бөгөөд энэ нь багийн ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг ажээ. Гэхдээ бүх зүйлд эерэг биш.

Эцэс төгсгөл нь үл олдох цочмог болон сөрөг хандлага гаргаснаар хүмүүсийг илүү их стресстэй нүүр тулгарахад хүргэж, депресс буюу санаа зовох, санаашрах үндсийг тавьдаг сул талтай.

Энэ бол яагаад мэргэжилтнүүд ааш муутай хүмүүс сэтгэл хөдлөлийнхөө балансыг хангахгүй бол амьдралдаа хохирол учруулж болзошгүй гэдгийг сануулахаас өөр аргагүйд хүрч буй гол шалтгаан юм.

Та өөрийгөө эсвэл сайн таньдаг хүнээ энэ мэдээнээс олж харсан уу? Таны бодлоор чухал шийдвэр гаргах үед хандлагаа хянаж, удирдах нь амархан байдаг уу? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *


Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/public_html/wp-includes/functions.php on line 5107

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (1) in /home2/unshayco/public_html/wp-includes/functions.php on line 5107